Ер нь улаан өнгө нь бухыг огтхон ч уурлуулдаггүй юм. Учир нь бух өнгө ялгадаггүй. Матадор бухыг малгайныхаа хөдөлгөөнөөр уурлуудаг. Матадорын малгай улаан өнгөтэй байдгаас, бух улаан өнгөнд уурладаг гэсэн ойлголт төржээ. Тэгээд ч даавууны өнгө нь улаан болжээ. Харин малгайных нь өнгө нь буханд огт хамаагүй, үзэгчдэд л таатай харагдах гэснийх юмсанжээ.
Харин улаан өнгө буханд биш хүнд нөлөөлдөг юм. Улаан өнгө нь хүний цусны даралтыг нэмж, зүрхний цохилтыг хурдасгадаг ажээ.
Бух талбайд гараад улаан өнгө хараад уурлахгүй харин та өөрийгөө бухны оронд төсөөлөөд үз дээ. Таныг тойроод хашгирч орилсон мянга мянган хүн, тоос шороотой, халуун талбай дээр таны нуруу руу сэлэм зоогоод малгайгаа эргүүлэн таныг өдөн дайрч буй хүн....таныг уурлуулах ийм олон шалтгаан байхад, улаан өнгөтэй байна гээд нэг муу даавуунд уурлах уу?
Сэтгэгдэлгүй байна